Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Хүний эрхийн хяналтын зөвлөл хуралдлаа
Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Хүний эрхийн хяналтын зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмыг хэлэлцэн цаашдын ажлын чиглэлээ тодорхойлж, санал хүсэлтээ солилцлоо.