Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2026-09-10
Хамтарсан экспедиц танкний хэсгүүдийг олж илрүүллээ

Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна.

250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг тав хоногийн хугацаанд ажиллахдаа тулааны талбарт амь үрэгдсэн 65 дайчны шарилын үлдэцийг олж, 11 нэр төрлийн 3000 гаруй сум, галт хэрэгсэл, мина илрүүлж, аюулгүй болгосон байна.

Түүнчлэн хайгуулын явцад газрын гүнээс танкны гинжний хэсгүүдийг олсон бөгөөд ОХУ-ын шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр эдгээр нь Японы танкны үлдэгдэл байх магадлалтай ажээ.

Энэ удаагийн малтлагаар Оросын шинжээчид урьдын адилаар хээрийн нөхцөлд түр лабораторийг ажиллуулж,олдворуудыг нарийвчлан шинжилж, дайчдын хэн болохыг тогтоох болон эд зүйлсийг баримтжуулах судалгааг газар дээр нь хийж байгаа тухай мэдээллийг Халхгол сумаас ирүүллээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ