Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзав

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга, Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа нарын хамт УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багш нарын цалинг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоо, тэтгэвэр тэтгэмжийн талаар санал солилцов.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдах ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, уулзалтаар ярилцсан дээрх чиглэлүүдэд хамтран ажиллахаар боллоо.
Бусад мэдээ
Физикийн олимпиадад Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцлоо
Мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно
Мэдээ
Монгол хэлний багш нарын зүүн бүсийн зөвлөгөөнийг Дорнод аймагт зохион байгууллаа
Мэдээ
Монгол хэлний багш нарын баруун бүсийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.