
2026 оны 10 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд Узбекистан Улсын Самарканд хотноо зохион байгуулагдсан Ахмад Аль-Ферганийн нэрэмжит Олон улсын физикийн II олимпиадад Монгол Улсаа төлөөлөн шигшээ багийн 10 сурагч оролцлоо.
Ази, Европ, Америк тивийн 20 улсын 150 орчим шилдэг сурагч өрсөлдсөн энэхүү олимпиадад манай улсын шигшээ багийн сурагчид бүгд амжилт үзүүлж, 1 мөнгө, 7 хүрэл медаль, 2 тусгай байрын шагнал хүртлээ.
Монгол Улсын шигшээ багийн амжилт
12-р анги
Амгаланболд Ачитбилгүүн (МУИС-ЕБАС) – Мөнгөн медаль
Алтаншагай Билгүүн (Эрдэнэт Билигт Өргөө) – Хүрэл медаль
Мөнхбат Ганбилэг (Шинэ Монгол) – Хүрэл медаль
Одхүү Оджаргал (МУИС-ЕБАС) – Хүрэл медаль
Баярмөнх Билэгбуян (Шинэ Монгол) – Тусгай байр
11-р анги
Алтангэрэл Дүүрэнжаргал (Сант) – Хүрэл медаль
Энхбат Хангарьд (Сант) – Хүрэл медаль
Мөнхжаргал Энэрэл (Сант) – Хүрэл медаль
Найдан Эрдэнэсайхан (Сант) – Хүрэл медаль
Ганбат Индра (Нийслэлийн 1-р сургууль) – Тусгай байр эзэллээ.
Олимпиадаа дуусгаад эх орондоо буцах замдаа Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод саатсан шигшээ багийн сурагчид, удирдагч багш нарыг Узбекистан Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.