Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2026-10-16
Монгол хэлний багш нарын зүүн бүсийн зөвлөгөөнийг Дорнод аймагт зохион байгууллаа

Монгол хэлний багш нарын зүүн бүсийн зөвлөгөөнийг Дорнод аймгийн Чойбалсан хотод 2026 оны 10 дугаар сарын 15-нд зохион байгууллаа.

Нэгдсэн хуралдаанд дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, аймгийн Боловсролын газрын төлөөлөл зэрэг 100 гаруй оролцогч оролцож, санал солилцлоо.

Хуралдааныг Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, тус аймгийн Боловсролын газрын дарга Ч.Ариунаа, Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын шинжээч Д.Соёлмаа нар нээж, үг хэлэв.

Мөн МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) М.Энхжаргал “Монгол хэл, бичиг, уран зохиолын сургалтын хөтөлбөр, хэрэгжилт”, Боловсролын ерөнхий газрын физикийн багшийн хөгжил хариуцсан арга зүйч, ахлах мэргэжилтэн Ц.Цэрэндорж “Монгол хэл, бичиг, уран зохиолын багшийн хөгжил”, ХБҮЗ-ийн Ажлын албаны эрдэм шинжилгээний ажилтан М.Гэрэлсүрэн “Монгол хүүхдийн эх хэлний боловсрол” сэдвээр тус тус илтгэл тавив.

Нэгдсэн хуралдаанаар Монгол хэл, бичиг, уран зохиолын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, туршлага, үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Мөн салбар хуралдаануудаас гарсан саналыг нэгтгэн, үндсэн зөвлөгөөнд өргөн барих зөвлөмжийн төслийг хэлэлцэв.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ