ЭЕШ-ыг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож зохион байгуулна
ЭЕШ-ыг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож, зохион байгуулна гэдгийг Боловсрол Шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 төгсөгч бүртгүүлжээ. Үүнээс ерөнхий боловсролын сургууль төгсөж буй нийт төгсөгчийн 79 хувь буюу 31,782 ЭЕШ өгнө. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8,638 хүн өгөх юм байна. Нийт шалгуулагчдын 13,636 нь 19 нас хүрсэн, 25,082 нь 18 нас хүрсэн буюу эдгээр шалгуулагч вакциндаа хамрагдах насныхан байгаа юм. Вакцинд хамрагдах нас нь хүрээгүй 1,675 төгсөгч байна. Эдгээр насныхныг вакцинд хамруулах эсэхийг Улсын Онцгой комисс, Засгийн газартай зөвшилцөн шийдэх юм.
Бусад мэдээ
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвд ажиллав
Мэдээ
Азийн хөгжлийн банктай хамтран коллежуудыг ур чадварын төв болгон хөгжүүлэхийг зорьж байна
Мэдээ
Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ
Мэдээ
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
