Өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ийн хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүллээ

Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хичээл, сургалтыг өнөөдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжүүллээ. Тодруулбал,
- Бага ангийн сурагчид /1-5 дугаар анги/ арванхоёрдугаар сарын 18-наас 29-н хүртэл
- Дунд /6-9 дүгээр анги/, ахлах анги /10-12 дугаар анги/-ийн сурагчид арванхоёрдугаар сарын 25-наас 29-н хүртэл цахимаар хичээллэх юм. Харин цэцэрлэгийн хувьд хэвийн үйл ажиллагаагаа явуулж, ердийн цагийн хуваариар ажиллана. Хүүхдийг цэцэрлэгт нь явуулах эсэхийг эцэг эхчүүд шийдэх юм.
ЕБС-иуд цахимаар хичээллэх, сурагчдын урт хугацааны амралт эхлэх гэж буйтай холбоотойгоор хүүхдийг эрсдэл, аюул осол, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн хариуцлагыг сайжруулах зорилгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан Ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Мөн эцэг эхчүүдийн хөдөлмөрийн зохицуулалттай холбогдох шийдвэрүүд ирэх долоо хоногт албажих юм.
Бусад мэдээ
Доктор Эйнари Курвинен Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн сургуульд ажиллалаа
Мэдээ
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Мэдээ
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч байна
Мэдээ
Циркийн чиглэлээр 15 буриад суралцагчийг Монгол Улсын Консерваторт суралцуулах хүсэлт тавьжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.