Нийт шүүгчийн хуралдаан боллоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн албан бичгийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид албан бичгээр хүргүүлэхээр тогтов.
- Иргэний зориг ногоон намын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэхээр тус намаас ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэхээр шийдвэрлэлээ.
- “Давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын бүрдэл, хугацааны хуваарилалт, дарааллыг тогтоох, бэлтгэл хуралдаан хийх журам”-ын төсөлтэй танилцаж, шүүгчдийн саналыг тусгахаар боллоо. Улмаар журмын төсөлд давж заалдах шатны шүүхүүдээс санал авч, гүйцээн боловсруулж, нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж батлахаар тогтов.
Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”, “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журам”-уудын хавсралтад өөрчлөлт оруулав.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх
Бусад мэдээ
Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна
Мэдээ
Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна
Мэдээ
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ
Мэдээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.