Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
52 мин
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2026 оны аравдугаар сарын 23-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 24-26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна.

Хур тунадас: Аравдугаар сарын 24, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 30, 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Аравдугаар сарын 24-27-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд ихэнх нутгаар, 30, 31-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Аравдугаар сарын 26-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгиноны орчмоор 14-19 хэм, бусад хэсгээр 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ