Монгол-Хятадын ногоон инновацын хөгжлийн форум, техникийн сургалт болж байна

Монгол-Хятадын ногоон инновацын хөгжлийн форум, техникийн сургалт Хөх хотод болж байна. Хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн салбарт орчин үеийн сургалт судалгаа үйлдвэрлэл, инновацын жишиг механизм нэвтрүүлэхэд энэ арга хэмжээний зорилго оршино.
Форумд Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны паркийн захиргаа, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төлөөлөл оролцож байна.
Арга хэмжээний үеэр “Монгол-Хятадын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн салбарт технологи дамжуулалт, техникийн сургалтын төв” байгуулах тухай санамж бичиг байгуулсан юм. Энэ төвийн үйл ажиллагаанд Монгол Улсын талаас шинжлэх ухааны парк, технологи дамжуулах төв, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцон ажиллана.
Хөдөө аж ахуйн салбарт чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтууд зохион байгуулах, шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршилт явуулах, газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлуудыг гүйцэтгэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх зэрэг олон талт ажлууд хийгдэхээр төлөвлөж байна.
Тус төв нь дараах таван дэд төвтэй байна.
Бусад мэдээ
ХБНГУ-д инженер, техникийн ажилтан бэлтгэх хамтарсан хөтөлбөрийн хэлэлцээр хийлээ
Мэдээ
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна
Мэдээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг баталжээ
Мэдээ
Сурах бичигт ашиглах уран зохиолын эхийн агуулга, хэл найруулгыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.