Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2026-07-29
Дүүргүүдэд ЕБС-ийн ачааллыг бууруулах ажлын хэсэг ажиллав

“Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварыг хоцрогдлоос чөлөөлөх” цогц арга хэмжээний тогтоолыг 2026 оны 5 дугаар сард Засгийн газраар батлуулан, хэрэгжүүлж байна.

Хүүхэд бүрийн сурлагын хоцрогдлыг арилгах гол гарц нь нэгдүгээрт, сургалтын сайн хөтөлбөр; хоёрдугаарт, чадварлаг багш; гуравдугаарт, гэрт нь ойрхон сургууль юм. 

Боловсролын яамнаас нийслэлийн 3000-аас дээш суралцагчтай хэт ачаалалтай сургуулиудыг задалж бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх, олон улсын хөтөлбөртэй, их сургуулийн харьяа, төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, томоохон хотхон хорооллыг түшиглэсэн хотхоны бага сургуулийг шинэчлэн байгуулах зэргээр цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон албаны хүмүүс нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. 

Хотхоны бага сургууль: Хотхоны бага сургуулиудыг байгуулснаар Гэрт ойрхон сургууль-Сайн сургууль концепцийг хэрэгжүүлэх жишиг загварууд бий болно. ЕБС-ийн 36-аас дээш хүүхэдтэй бүлгийн ачаалал буурч, багшийн ажиллах, суралцагчийн сурах нөхцөл сайжирна. “Төр хувийн хэвшлийн түншлэл” үр дүнтэй хэрэгжиж, Нийслэлийн түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.

Төрөлжсөн ахлах сургууль: Ерөнхий боловсролын сургуулиудыг төрөлжүүлэх төлөвлөлт үр дүнтэй хэрэгжсэнээр элсэлт, төгсөлтийн харьцаа тэнцвэржиж, төсвийн үр ашиг нэмэгдэнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ