Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодлогын арга хэмжээг хэлэлцлээ
Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг хэлэлцлээ.
Хурлаар дараах арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Үүнд:
3000-аас дээш суралцагчтай, бүлгийн дүүргэлт өндөртэй сургуулиудын ачааллыг бууруулах;
Хотхоны бага сургууль байгуулах;
Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөртэй ахлах сургууль байгуулах;
Сургууль шинээр барих, өргөтгөх;
Анги, танхимын зохион байгуулалтыг сайжруулах;
Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн сургууль, цэцэрлэгийн сул орон зайг ашиглах;
Сургалтын альтернатив хувилбаруудыг хэрэгжүүлнэ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.