Монгол сурагчид олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо 2026 оны 7 дугаар сарын 10-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.
Мөнгөн медаль
- Даваадоржийн Хүслэн – Сант сургууль
- Чиндэгсүрэнгийн Чингүн – Сант сургууль
Хүрэл медаль
- Сонорын Манлай – Сант сургууль
- Алтангэрэлийн Ану – Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль
- Тамирын Билгүүнгэрэлт – Эрхэт Эрдэм сургууль
- Мөнхбаярын Амин-Эрдэнэ – Шинэ-Үе сургууль

Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Алтангэрэлийн Ану математикийн салбарын нэрт эрдэмтэн, Филдсийн шагналт Мэриэм Мирзаканигийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Энэ шагналыг IMO 2026-д олгож байгаа нь албан ёсоор зарлагдсан.
Монгол Улсын багийг ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар, туслах багшаар Х.Нурсолтан, А.Ивээл нар ажиллажээ.
Бусад мэдээ
Физикийн олимпиадад Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцлоо
Мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно
Мэдээ
Монгол хэлний багш нарын зүүн бүсийн зөвлөгөөнийг Дорнод аймагт зохион байгууллаа
Мэдээ
Монгол хэлний багш нарын баруун бүсийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.