Монгол сурагчид Олон улсын химийн 58 дахь олимпиадад оролцоно
Олон улсын химийн 58 дахь олимпиадад оролцох Монгол Улсын баг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотыг зорилоо.
Монгол Улсыг төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүнд:
- М.Одгэрэл (Бага Тэнгэр сургуулийн 12-р ангийн сурагч)
- Б.Мэндбаяр (Шинэ Монгол сургуулийн 12-р ангийн сурагч)
- Б.Мөнх-Энэрэл (Сант сургуулийн 11-р ангийн сурагч)
- Н.Ариунгоо (Шинэ Монгол сургуулийн 11-р ангийн сурагч)
Ахлах дасгалжуулагч: Г.Отгондэмбэрэл (ХААИС)
Дасгалжуулагч: Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Б.Баярбаясгалан (ШМТИС), Д.Бамбар (АХШУТИС)
2026 оны 7 дугаар сарын 10–19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсад зохион байгуулагдах Олон улсын химийн 58 дахь олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдөнө
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.