Кембрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Кембрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын судалгааны төвийн төлөөллийг Боловсролын сайд хүлээн авч уулзлаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Их Британи улсад болсон Дэлхийн боловсролын чуулганд оролцох үеэр Кембрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын судалгааны төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцсан.
2024 онд Чингис хаан судлалыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 267 дугаар тогтоол гарч Кембрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн Монгол ба Өвөр Ази судлалын төвтэй хамтран Чингис хаан судлалаар хийгдэх судалгааны ажилд тэтгэлэг олгох асуудал албажиж байсан.
Цаг хугацаандаа ордоггүй, зогсонги байдалд байсан судалгааны тэтгэлгийн санхүүжилтийг ийнхүү шийдвэрлэсэн нь эрдэмтэн судлаачдад томоохон дэмжлэг болж байсныг уулзалтын үеэр дурсаж байлаа.
Төрийн бодлогоор судлаач, эрдэмтдээ дэмжиж, гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудтай хамтарсан судалгааг өргөжүүлж, бас төрөлжүүлэх нь Монгол Улсдаа оруулж байгаа оюуны маш үнэтэй хөрөнгө оруулалт юм.
Бусад мэдээ
Монгол сурагчид олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
Мэдээ
Монгол сурагчид Олон улсын химийн 58 дахь олимпиадад оролцоно
Мэдээ
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ
Мэдээ
Сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол”-нд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар санал солилцлоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.