2024-2025 оны хичээлийн жилд 3-4 дүгээр ангид англи хэлний хичээл орно

Ирэх хичээлийн жилээс Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна хэмээн зааснаар ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн өмчит бүх ЕБС-ийн 5-6 ангид цогц хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх юм.
Түүнчлэн 2024-2025 оны хичээлийн жилд 3-4 дүгээр ангид, 2025-2026 онд улсын хэмжээнд Pearson English англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус хөтөлбөрийг 2023 оны 1-6 дугаар сард төрийн өмчийн 38 сургууль дээр туршсан байна.
Энэхүү хөтөлбөр нь багш, сурагчдад зориулсан бүрэн гарын авлага, сурах бичиг, сурагчийн гүйцэтгэсэн даалгавар, тестийг автоматаар засах үнэлгээний систем, хичээл заах платформтой аж.
Бусад мэдээ
Монгол сурагчид олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
Мэдээ
Монгол сурагчид Олон улсын химийн 58 дахь олимпиадад оролцоно
Мэдээ
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ
Мэдээ
Сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол”-нд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар санал солилцлоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.