Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-06-12
50 сая м³ хүртэл ус хуримтлуулан үерийн оргил урсацыг сааруулна

Туул, Сэлбэ голын сав газарт 100 жилийн давтамжтай үерийн үед 155,586 хүн, 8,000 гаруй барилга байгууламж өртөх эрсдэлтэй бөгөөд эдийн засгийн хохирол нь 2.4 их наяд төгрөгт хүрэх тухай тооцоо судалгаа бий.

Мөн сүүлийн жилүүдэд голын татмын бүсэд хяналтгүй барилгажилт нэмэгдэж, урсгалын коридор хумигдах болжээ.

Тиймээс үерийн үеийн оргил урсацыг сааруулж, доод урсгалд ирэх ачааллыг бууруулах шийдэл нь “Туул усан сан” төсөл болжээ. Энэхүү төсөл нь 50 сая м³ хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсацыг сааруулахаас гадна ус багатай улиралд хуримтлагдсан нөөцөөс урсацыг нөхөн нийлүүлж, голын урсгалын горимыг тогтворжуулах ажээ. 

Энэхүү төслийн Техник эдийн засгийн судалгааны ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг улсын KPIL (Kalpa project international limited llc) ХХК гүйцэтгэж, 95 хувьдаа орсон байна. Ажлын хэсгийн гаргасан судалгаанаас харвал, тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын иргэдийг ус хангамжийн баталгаат эх үүсвэртэй болгож, дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд туслахын зэрэгцээ нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглахаар төлөвлөжээ. Туул усан цогцолбор нь 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна. 

Туул усан цогцолбор төсөл нь нийт 5569 ам.метр талбайг хамарна. Төслийн хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 300 орчим сая ам.доллар байхаар тооцоологдсон бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ