
Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай хээрийн сургууль амжилттай үргэлжилж байна.
Сургуулийн хүрээнд БНХАУ-ын цэргийн алба хаагчид орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан үзүүлэх тоглолтыг толилуулсан нь хоёр орны цэргийн алба хаагчдад сонирхолтой хөтөлбөрийн нэг болж чадсан юм.
"Хордсон газар орныг туулж, хордсон техникийг ариутгал хийж, татан гаргах”, “Робот нохой, алсын удирдлагатай нисэх төхөөрөмж, цэргийн алба хаагч гурвын хосолсон тактикийн ажиллагаа”, “Эвдэрсэн байлдааны техникийг татанг гаргах, засварлах”, “Шархадсан цэргийн алба хаагчдад эмнэлгийн тусламж үзүүлж, алсын удирдлагатай техникээр татан гаргах” зэрэг сэдвийн хүрээнд үзүүлэх тоглолтыг явуулсан юм.
Үзүүлэх сургуулийн төгсгөлд Монгол талын сургуулийн удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын сургуулийн удирдагч хошууч генерал Ү юун Жюньд орчин үеийн технологийн дэвшлийг харуулсан онцгой үзүүлбэр болсныг дурдаж, амжилт хүслээ.