Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
8 цаг 1 мин
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажлын нийт явц 75 хувьтай үргэлжилж байна.

Ажлын явцын талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өглөө. 

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2023 онд Сэлбэ гол үерлэж энд 80 орчим орон сууцны подвал усанд автаж байсан бөгөөд тухайн үед 40 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирч байсан. Бид иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд голын эрэг дээр байсан “S Outlets” дэлгүүрийг буулгаж байсан. Мөн 1.4 км урттай түшиц хананы ажлыг эхлүүлсэн. Түшиц ханын бетон хийцлэлийн ажил дууссан. Түшиц ханын гадна эрэг болон голын эрэг орчмын тохижилт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Сэлбэ гол Дамбадаржаа, Долоонбуудалын орчим 160-200 метр орчим өргөн байдаг. Харин энэ орчимд 40-50 метр өргөнтэй болсон байдаг. Тиймээс түшиц ханыг барих ёстой болсон юм” гэлээ. 

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Ногоон байгууламжийн ажил 14 хоногийн өмнө эхэлсэн. Үрслэгээ, газар шорооны ажил, олон настын үр суулгах, зүлгээ хамгаалах зэрэг ажлыг хийж байна.  Нийт 8378 ам метр талбайд ногоон тохижилтын ажил хийх төлөвлөгөөтэй. Үүнээс 3000 гаруй ам метр талбайд ногоон зүлэг хийгээд байна. Үрслэгээ хийснээс хойш зүлэг 21 хоног арчилж байж бүрэн ургадаг” гэлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ