Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
1 цаг 27 мин
Буйр нуурын гүнд судалгаа, эрэн хайх ажиллагааг хоёр улсын шумбагчид хамтран гүйцэтгэлээ

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг  Халхын голын байлдаан болсон газар орон буюу Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт анх удаа усан доорх живсэн нисэх онгоц, техникийг эрэн хайх ажиллагааг энэ сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, ОХУ-ын Ленинград мужийн Онцгой байдлын албаны аврагч, мэргэжилтнүүд, усны гүнд шумбагчид хамтран усан бүсэд тодорхойлсон 4 цэг хооронд буюу урт нь 7 км, өргөн нь 5 км хэмжээтэй талбайд нарийвчилсан судалгаа хийсэн юм. 

Энэхүү ажиллагаа нь нуурт осолдсон  онгоцны байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа гэдгээрээ онцлогтой. Тус ажиллагаанд шумбагч, аврагчид, завь болон тусгай хайлтын төхөөрөмжүүдийг ашигладаг бөгөөд алба хаагчид 7-9 метрийн гүнд давхардсан тоогоор 14 цагийн  шумбалтыг усны гүнд металл хайгч төхөөрөмж ашиглан хийлээ. 

Ажиллагааны үр дүнд ажиллах талбайн хэмжээ, хайж байгаа объектын хэмжээ, усан орчны үндсэн шинж чанар, усны гүн, цаг агаар, үзэгдэх орчин зэрэг нөхцөл байдал ихээхэн нөлөөлдөг. Эрлийн хугацаанд  салхи, бороо ихтэй, ажиллахад хүндрэлтэй байсан талаар хоёр улсын аврагчид  санал солилцож, туршлагаа хуваалцсан томоохон ажиллагаа болсон юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ