Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-05-22
Ханын материал орон сууцжуулах төслийн ажлын зураг төсөл 95 хувьтай байна

Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ.

Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн.

Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Төслийн эх загвар зураг эцэслэн батлагдсан, ажлын зураг төсөл 95 хувьтай байна. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. Эхний үе шатанд 2025-2027 онд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 2027-2029 онд үлдсэн 1200 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Тус орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлснээр агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулж, гэр хороололд хүлэмжийн хийн ялгарал бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогод нийцсэн орон сууцны барилга байгууламж барих, хувийн хэвшилд урт хугацааны санхүүжилт олгож ногоон зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ