Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-05-18
Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12-ыг нь бүрэн унтраажээ

Улсын хэмжээнд тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 50 суманд 101 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Энэ нь өнгөрсөн  оны мөн үетэй харьцуулахад 11.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Үүнээс сүүлийн 7 хоногт гэхэд Дорнод аймагт 3, Сүхбаатар аймагт 4, Булган аймагт 1, Хэнтий аймагт 2, Төв аймагт 2, Сэлэнгэ аймагт 3 буюу нийт 15 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтрааж,  Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан  2 түймрийг цурамд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг,  мэргэжлийн ангийн  нийт 107 хүн, 7 автомашин, 13 морьтой ажиллаж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ