Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2026-05-18
Сурах бичигт ашиглах уран зохиолын эхийн агуулга, хэл найруулгыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана

Үндэсний номын баярын үеэр Боловсролын яам болон Монголын Зохиолчдын Эвлэл хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Тус Санамж бичгээр талууд хүүхдийн уран зохиолыг хөгжүүлэх, хүүхдэд зориулсан ном бүтээлийн чанарыг сайжруулах, хүүхдийн зохиолчдын чадавхыг бэхжүүлэх, сурах бичигт ашиглах уран зохиолын эхийн агуулга, хэл найруулгыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Санамж бичгийн хүрээнд хүүхдийн нас, сэтгэхүйд нийцсэн чанартай уран зохиолын бүтээлийг дэмжих, хүүхдэд зориулсан ном бүтээлийн агуулга, хэл найруулга, хүмүүжлийн ач холбогдлыг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх юм. Мөн хүүхдийн зохиолчдын чадавхыг бэхжүүлэх, мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.

Үүнээс гадна сурах бичигт ашиглах уран зохиолын эхийн чанарыг сайжруулах, монгол хэлний зөв хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн унших соёл, эх хэл, үндэсний өв соёлыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгажээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ