2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэг ашиглалтад оруулав
Нийслэл өнгөрсөн жилүүдэд сургууль, цэцэрлэг, бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барих төслүүдийг үе шаттай хэрэгжүүллээ.
Эдгээр барилга байгууламжийг улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барив.
Тодруулбал, 2024 онд нийслэлийн хэмжээнд 9 сургууль, 19 цэцэрлэг, 1 бага сургуулийг ашиглалтад оруулсан. Харин 2025 онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал зэрэг нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Ингэснээр 2025 онд нийт 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн юм.
Түүнчлэн 2026 онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина.

Бусад мэдээ
Нийслэлийн 7 дүүрэгт 435 цэгээр шахмал түлш борлуулна
Мэдээ
Зуунмод сумын 2 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга 90 гаруй хувьтай байна
Мэдээ
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Мэдээ
“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах” төсөл үе шаттай хэрэгжиж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.