Боловсролын салбарт хэрэгжүүлэх “чөлөөлье” санаачилгын хүрээнд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 2026 оны тавдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
"Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр:
-Иргэдээс өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авах
-Боловсролын сургалтын байгууллагын элсэлт, бүртгэл, шилжилт хөдөлгөөний зөвлөгөө өгөх
-Гадаад, дотоод их, дээд сургууль, коллежийн зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжтай холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх
-Багшийн хөгжил, мэргэжил дээшлүүлэх боломжийн талаар зөвлөгөө өгөх
-Гадаад, дотоод их, дээд сургуулийн боловсролын баримт бичиг нөхөн бүртгэх, хүсэлт хүлээн авах
-Боловсролын салбарт ашиглагдаж буй цахим систем, платформ ашиглах зааварчилгаа өгөх
-Ялгаатай хэрэгцээтэй суралцагчдын боловсролын үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх
-Сэтгэл зүй, мэргэжил сонголтын зөвлөгөө үзүүлэх
-Инноваци, STEM, роботик, технологийн үзүүлэн, туршилт танилцуулах
-Ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
-Амжилттай суралцагч, багш, төгсөгчдийн туршлага хуваалцах уулзалт хийх
-Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх зөвлөгөө мэдээлэл өгөх
-Боловсрол сургалтын байгууллагын энгийн болон тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг хүргэнэ.