Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн барилга нь гурван блок бүхий зоорьгүй нэг давхар барилга юм.
Цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай.

Өнөөдрийн байдлаар дотор заслын ажил үргэлжилж байна. Тус цэцэрлэгийн барилгыг 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, ногоон байгууламжийн ажлыг шийдэх юм.


Бусад мэдээ
Монгол сурагчид олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
Мэдээ
Монгол сурагчид Олон улсын химийн 58 дахь олимпиадад оролцоно
Мэдээ
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ
Мэдээ
Сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол”-нд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар санал солилцлоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.