Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2026-04-23
Нийслэлд 2024, 2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байснаас 9 сургууль, 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулсан.

Харин 2025 онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өглөө.

Ингэснээр нийтдээ 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой боллоо.

Ялангуяа Нисэх, Яармаг зэрэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй газруудад сургууль, цэцэрлэг барихад анхаарч ажилласан. Нийслэлийн Боловсролын газраас 2025 онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг эхлүүлсэн.

Төсөл, арга хэмжээний хүрээнд боловсролын салбарын барилга, байгууламжийг улс, нийслэл, дүүргийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барьж буй.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ