Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128-аар буурчээ

Монголын хувийн цэцэрлэгүүдийн "Боловсролын өсөлт" холбооны төлөөлөлтэй Боловсролын сайд Л. Энх-Амгалан уулзлаа.
Хувийн өмчийн 353 цэцэрлэгт 27600 гаруй хүүхэд суралцаж байна. Сүүлийн 5 жилийн судалгааг харахад хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурсан. Хүүхдийн тоо 4984-өөр буурсан үзүүлэлт гарчээ.
Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сугалааны цэцэрлэгийг халж сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 96 хувьд хүргэж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан. СӨБ-ын сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.
- Сургуулийн өмнөх боловсролын тусгай боловсролын багшийг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах.
- 5 настай хүүхдүүдийн 96 хувийн цэцэрлэгт хамрагдаж байгааг 100%-д хүргэх, үүнд хувийн цэцэрлэгүүдийн оролцоог нэмэгдүүлэх.
- СӨБ-д тусгай хэрэгцээт боловсрол тэр дундаа хэл засалч мэргэжлийн багшийг бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтран ажиллах.
- Хувьсах зардлын тогтолцоог шинэчлэхэд холбооны саналыг тусгах.
- Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт багшийн цалингийн нэмэгдэл зэрэг нь хувийн цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
- Хувийн цэцэрлэгүүдийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах.
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын бизнес конференцийг хамтран зохион байгуулах.
- Монголын хувийн цэцэрлэгүүдийн боловсролын өсөлт холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж төр-хувийн хэвшлийн түншлэлээ шинэ шатанд гаргаж ажиллах.
Хотхоны бага сургууль төсөлд хувийн цэцэрлэгүүдийг манлайлж ажиллах зэрэг олон асуудлыг ярилцаж, яамны зүгээс дэмжиж ажиллахаар боллоо.
Бусад мэдээ
Монгол сурагчид олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
Мэдээ
Монгол сурагчид Олон улсын химийн 58 дахь олимпиадад оролцоно
Мэдээ
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ
Мэдээ
Сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол”-нд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар санал солилцлоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.