“Монгол инженер 2026” нэгдсэн арга хэмжээ болно
Металл Боловсруулалт Инженерчлэлийн Холбоо ШУТИС, ТЗИС-тай хамтран 4 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд “Монгол инженер 2026” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд:
-Эрдэм шинжилгээний хурал
-CAD/CAM/CAE Engineering Challenge
-Technical Mechanics Challenge
-Инженерийн технологи, шийдлийн танилцуулга
-Лего робот программчлалын үзүүлэн
-Ирээдүйн инженерийн боловсрол, мэргэжил сонголтын танилцуулга хийнэ.
Инженерийн боловсрол, үйлдвэрлэл, судалгаа, инновацыг нэг дор уялдуулна. Шилдэг үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүд оролцож, дэвшилтэт техник технологи, инженерийн шийдлээ танилцуулна.
Инженер, оюутан, компаниуд бодитоор холбогдож, хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэнэ.
Сурагч, залуус ирээдүйн инженерийн мэргэжлүүдтэй танилцаж, боловсролын зөв сонголт хийх боломж бүрдэнэ.
Монгол Улсын инженерчлэл, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ чиг хандлагыг нэг дороос мэдрэх боломжтой.
Бусад мэдээ
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо
Мэдээ
640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Мэдээ
Түүхийн багш нарт "Чингис хаан" Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.