Нарийвчилсан судалгааны багтай уулзалт хийлээ

Боловсролын яам “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг 2021-2025 онд нийслэл, Дундговь, Өвөрхангай аймгуудад хэрэгжүүлсэн.
Төслийн үр дүнд:
• Сургуулийн хоолны цэс төлөвлөлтөд “өнгөний систем”-ийг нэвтрүүлж, шим тэжээлийн тэнцвэртэй хоол хүнсээр үйлчлэх орчин бүрдүүлсэн.
• Хүнсний хангамжид нутгийн хүнс үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоодын үйл ажиллагааг дэмжиж, аймгийн хэмжээнд “нэгдсэн цэс” арга хэмжээг хэрэгжүүлж,орон нутагт цахим дэлгүүрээс худалдан авалт хийх ажлыг эхлүүлсэн.
• Сурагчдын шим тэжээлийн байдалд судалгаа хийж “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
• Орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд “Хүүхдийн хоолны зөвлөл”ийг байгуулсан.
• Сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг стандартын шаардлага хангуулах, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг ажлууд хийгдсэн.
Дараагийн шатны төслийг хэрэгжүүлэх саналыг уламжилж, хамтран ажилласны үр дүнд энэхүү төсөл албан ёсоор батлагдаж “Жайка” олон улсын байгууллагын нарийвчилсан судалгааны багтай уулзалт хийлээ.
Энэ удаагийн төслөөр сургууль дундын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын зохион байгуулалт, төлөвлөлт, хүний нөөцийн удирдлага, хүнсний ханган нийлүүлэлт, түгээлт зэргийг оновчлох, түүнд орон нутгийн оролцоо хамтын ажиллагааг хэрхэн хангаж болох талаар “Загвар гал тогоог” Дархан-Уул аймагт бий болгох юм.
Төслийн баг энэ оны 04 дүгээр сарын 13-наас 05 дугаар сарын 01-ний хооронд ажиллаж техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн нөхцөл байдал, агуулга, төслийн хамрах хүрээг нарийвчлан тодорхойлж, хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудтай уулзах санах солилцож, төслийн загвар матриц, үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн батална.
Бусад мэдээ
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо
Мэдээ
640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Мэдээ
Түүхийн багш нарт "Чингис хаан" Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.