Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл анги, байгууллагын кибер аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнуудын “Мэргэжил, арга зүйн цугларалт” өнөөдөр эхэллээ.
Цугларалт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Кибер аюулгүй байдлын тэнхимийн материаллаг баазыг түшиглэн “Цахим аюулгүй байдлын нэгдсэн тогтолцоо, хангах арга зам” үндсэн сэдвийн хүрээнд лекц, хэлэлцүүлэг, дадлага хосолсон хэлбэрээр энэ сарын 08-10-ны өдөр явагдах юм.
Нээлтийн арга хэмжээнд оролцсон командлагч, бригадын генерал Ж.Молорболд: “Энэхүү сургалт нь дан ганц онолын мэдлэг олгох бус, практик дээр халдлагыг няцаах, системийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах арга барилд суралцах боломж олгох юм” хэмээн бүрэлдэхүүнд эх орныхоо кибер дархлааг бэхжүүлэх үйлсэд нь амжилт хүсэв.