
Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүргүүд, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, Батлан хамгаалах салбарын багц хууль, эрүүл мэндээ хамгаалах асуудлын хүрээнд "Батлан хамгаалах үйлсэд оюутан залуус" төслийн багийн бүрэлдэхүүн, тус командлалын Эрүүл мэндийн хангалтын офицер нар Зэвсэгт хүчний 123 дугаар анги, 331 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд мэдээлэл хийлээ.
Тус мэдээллийн үеэр Монгол Улсын батлан хамгаалах бодлогын суурь үзэл баримтлал, Зэвсэгт хүчний өнөөгийн бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, мөн Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд цэргийн алба хаагчдын оролцоо, хариуцлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлав.
Цэргийн албаны эрх зүйн орчин, цэргийн нийтлэг дүрмүүдэд заагдсан эрх, үүрэг, хариуцлагын талаар хууль эрх зүйн сургалт зохион байгуулж, алба хаагчдын сонирхсон асуултад хариулж зөвлөгөө өгөв.
Мөн цэргийн алба хаагчид эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийн ач холбогдол, алба хаах хугацаанд бие бялдар, сэтгэл зүйн дархлааг хадгалах талаар бодит зөвлөмж, мэдээллийг хүргэв.
Мэдээллийн төгсгөлд бие бүрэлдэхүүний сонирхсон асуултад хариулж, санал солилцлоо.