Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-04-02
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд (AI) суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлээд байна. 

Тус чатбот нь өмнө нь монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан бол энэ оны гуравдугаар сард нэмэлт хөгжүүлэлт хийснээр бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой боллоо.

Ингэснээр гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн орны хэлээр 24 цагийн турш хурдан, шуурхай авах нөхцөл бүрдэж байна.

Мөн зөвлөгөө, мэдээллийн лавлах 1800-1882 дугаарт холбогдоход ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох бөгөөд ажлын өдрүүдэд 08:15–16:00 цагийн хооронд зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Харин ажлын бус цагаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл visasection@immigration.gov.mn цахим шуудан, immigration.gov.mn цахим сайт сайт болон AI чатботоор хандах боломжтой. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ