
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургууль бие даалтын 7 хоногоор “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сумын эрэн хайх, аврах бүлэгтэй хамтран гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг олгох сургалт, дадлага хосолсон үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Мэдлэг олгох сургалт:
Эрсдэлийг таньж мэдэх: Тохиолдож болох эрсдэлийг хэрхэн зөв үнэлэх;
Газар хөдлөлт: "Суу, Нуугд, Хүлээ" дүрэм баримтлах, аюулгүй байршил, цугларах цэгийг олох;
Гал түймэр: Гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, утаажилтын бүсээс гарах;
Дадлага сургуулилт, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа :
Газар хөдлөлтийн үеийн дуут дохиогоор ширээн доор орж нуугдах;
Утаажилтын бүсээс гарах;
Нүүлгэн шилжүүлэх;
Гал унтраах;
Дээрх үйл ажиллагаанд 1-9 дүгээр ангийн нийт 150 суралцагч, 43 багш ажилтан хамрагдаж, гамшиг ослоос хамгаалах, аюул ослын үед айж сандралгүй тайван байж зөв үйлдэл хийх зэрэг мэдлэг, чадвар, дадалд хамтдаа суралцлаа.