“Монгол ур чадвар-2023” тэмцээний нэгдүгээр шат өндөрлөлөө
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх нь “Монгол ур чадвар” тэмцээний зорилго юм.
Мөн 2024 онд БНФУ-н Лион хотод болох “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд оролцох үндэсний ялагчийг “Монгол ур чадвар 2023” тэмцээнээс шалгаруулна.
Монгол ур чадварын тэмцээний эхний шат тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Мужаан, Өрөг угсрагч, Сантехникч, Тогооч, Цахилгаанчин, Гагнуур, CNC Токарь, График дизайн мэргэжлүүдээр зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнийг БШУЯ, “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ, GIZ-“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл хамтран зохион байгууллаа. Мөн холбогдох сургуулиуд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд хамтран оролцож байна.
Монгол ур чадвар 2023 тэмцээний 1-р шатанд 138 суралцагч, 103 багш өрсөлдсөн. Тэднээс дараагийн шатанд 17 МБСБ-ын 41 суралцагчид шалгарлаа. Тэмцээн нийт 3 шаттайгаар зохион байгуулагдана. 2-р шат 2023 оны 10 сарын 12-13нд, 3-р шат 12 сард болно.
Өмнөговь аймаг дахь Политехник Коллежоос хамгийн олон оролцогч буюу 7 суралцагч, Барилгын Политехник Коллеж 5, Баянхонгор аймаг дахь Политехник Коллеж 5, Техник Технологийн Политехник Коллежийн 4 оролцогч 2-р шатанд шалгарсан байна.
Эх сурвалж: БШУЯ
Бусад мэдээ
ХБНГУ-д инженер, техникийн ажилтан бэлтгэх хамтарсан хөтөлбөрийн хэлэлцээр хийлээ
Мэдээ
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна
Мэдээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг баталжээ
Мэдээ
Сурах бичигт ашиглах уран зохиолын эхийн агуулга, хэл найруулгыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.