Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2026-03-12
Өнөөдөр олон улсын "Сургуулийн хоолны өдөр" тохиож байна

Сургуулийн хоолны хөтөлбөрийг дэлхийн 170 гаруй улс оронд хэрэгжүүлж, нийт 460 сая хүүхэд хамрагдаж байна.

Аз жаргалын индексээр тэргүүлдэг Финланд улс 1943 онд сургуулийн хоолны хуулийг баталсан бол Япон, Солонгос улсууд хөтөлбөрийг 70 орчим жил хэрэгжүүлээд байна.

Сургуулийн хоолны хөтөлбөрийн үр нөлөө:

Сурагчдад шим тэжээлтэй, тэнцвэртэй хоол олгож эхэлснээр халдварын бус өвчлөл буурч хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт сайжирдаг. 

Хүүхдийн анхаарал төвлөрөл, сурлагын амжилтад эерэг нөлөө үзүүлж, сурлагын амжилтыг дунджаар 10-15%-иар нэмэгдүүлдэг.

Сургуульд хамрагдах идэвхийг нэмэгдүүлж, хичээл таслалт, өвчлөл буурч ирцэд эерэг нөлөө үзүүлдэг.

Сургуулийн хоолны үйлчилгээ хэрэгжүүлсэн улс орнуудын нийгмийн тэгш байдлын индекс 10-15%-аар сайжирсан.

Хүүхдийн эрүүл мэндээс гадна хөдөө аж ахуйн салбарт тогтвортой эрэлт бий болгох, фермер, жижиг үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг сэргээх ач холбогдолтой стратегийн нөлөө бүхий цогц хөтөлбөр юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ