Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2026-02-10
“Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь” олон улсын симпозиум болов

Япон улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж буй Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол–Японы эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтыг бэхжүүлэх төслийн хүрээнд “Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь” олон улсын симпозиум өнөөдөр зохион байгуулагдав.

Симпозиумын нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр хэлсэн үгэндээ, Монгол–Японы эмнэлгийг 2021 онд АШУҮИС-ийн харьяанд шилжүүлснээр их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх бодит алхмууд эхэлснийг онцлоод, энэ оноос Эрүүл мэндийн яамтай хамтран резидентийн сургалтыг нэгдмэл байдлаар зохион байгуулахаар ажиллаж буй нь мэргэшсэн эмч бэлтгэхэд чухал ахиц авчирна гэдгийг тэмдэглэлээ.

Тус симпозиум нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгааг уялдуулсан, инноваци, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүхий их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг олон талын оролцоотойгоор хэлэлцэж буйгаараа онцлог юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ