
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхийн газар, “Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг” хамтран онол-практикийн бага хурал, сургуульд суурилсан менежмент, үнэлгээ, зөвлөн туслах үйл ажиллагаа зэрэг чиглэлээр тасралтгүй хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал,
-Хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүйг сайжруулах онол практикийн хурлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах:
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын багш, удирдах ажилтан, мэргэжилтэн, судлаачдыг хамарсан хичээлийн судалгаа хэрэгжүүлэх ажлыг дэмжсэн онол, практикийн хурал, судалгаат хичээлийн өдөрлөг зохион байгуулж, хичээлийн судалгааны үндэсний эксперт, бүсийн болон орон нутгийн сургагч багш бэлтгэх зорилготой.
-Сурагч, багш, сургуулийн үнэлгээ, менежментийн сургалт зохион байгуулах, зөвлөн туслах:
Боловсролын байгууллагын удирдлагын менежмент (ISO-21001/2018, MNS ISO-21001/2021, MNS ISO-21001/2025) стандартын (Төлөвлөх-Хэрэгжүүлэх-Үнэлэх-Сайжруулах) хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулж, зөвлөн туслах зорилготой.
-Ээлжит, нэгж хичээлийн чанарыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөн туслах:
Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх хичээлийн судалгааг зохион байгуулах арга зүйн дэмжлэг үзүүлж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжиж, мэргэжлийн бүлгээр ажиллах, тулгамдаж буй асуудлыг шийдэх зэрэгт зөвлөн тусалж, сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой.
Хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор олон улсын боловсрол, нийгэм, соёл, технологи, гадаад хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд "Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
XXI зууны боловсролын чиг хандлага, өөрчлөлтөд нийцсэн сургалт зохион байгуулах, судалгаа хийх, олон улсын хурал, зөвлөгөөнд оролцох, боловсролын туршлага судлах зэрэг асуудлуудыг санамж бичигт тусгалаа.