Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
13 цаг 53 мин
Доктор Эйнари Курвинен Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн сургуульд ажиллалаа

Эдүтэн байгууллагын Сургалт, арга зүй хариуцсан зөвлөх, доктор Эйнари Курвинен 2026 оны нэгдүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Монгол Улсад ирж, Эдүтэн цахим системийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд тэрбээр Боловсролын ерөнхий газар, Төв аймгийн Боловсролын газрын мэргэжилтнүүдийн хамт тус аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хичээлд ажиглалт хийж, захирал, сургалтын менежер болон багш нарт “Эдүтэн цахим системийн аналитик дээр шинжилгээ хийх” чиглэлээр ахисан түвшний сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Тус сургуулийн багш нар Эдүтэн цахим систем дэх сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын идэвх оролцоо, долоо хоногийн ажилласан цаг, зорилгодоо хүрсэн эсэх, даалгаврын түвшингийн тохирц, нарийвчлалд нөлөөлж буй үзүүлэлтүүдийг тодорхойлж, үр дүнд шинжилгээ хийн туршлага, мэдээлэл хуваалцлаа.

Мөн тус сургуулийн бага, дунд ангийн математикийн хичээлүүдэд ажиглалт хийж, Эдүтэн цахим системийг хэрэглэн сонирхолтой, идэвхтэй суралцах арга зүй, анхаарах зүйлүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Матетатикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Эдүтэн цахим системийг 2025-2026 оны хичээлийн жилд Төв аймгийн төрийн өмчийн 31 ерөнхий боловсролын сургуулийн 1-6 дугаар ангийн 11529 суралцагч, сургуулийн сонголтоор 7-9 дүгээр ангийн 5402 суралцагч хичээл, сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ