
Боловсролын сайд П.Наранбаяр Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Улсын Соёлын сайд С.Б.Дагаеваг хүлээн авч уулзлаа.
Тус яам Буриадын Соёлын яамтай 1999 онд байгуулсан соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд соёлын ажилтан бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2010 оноос хойш жил бүр ардын дуу, бүжиг, үндэсний соёл, урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй 5 буриад оюутанд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг олгодог.
2025–2026 оны хичээлийн жилд Монгол Улсын Соёл, урлагийн их сургууль болон Монгол Улсын Консерваторт суралцах буриад иргэдэд дээрхи хэлэлцээрийн дагуу Засгийн газрын тэтгэлэг олгожээ.
Уулзалтын үеэр Буриадын сайд циркийн чиглэлээр 15 буриад суралцагчийг Монгол Улсын Консерваторт суралцуулах хүсэлтийг тавив.
Үүний хариуд, Боловсролын сайд П.Наранбаяр циркийн чиглэлээр буриад иргэдийг суралцуулах асуудлыг судлан хариу өгөхөө илэрхийллээ.