Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-12-08
Энэ 7 хоногт дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ

Томуугийн вирусийн идэвхжлийн оргил үеийн 10 жилийн судалгаагаар томуугийн вирусийн илрэлт ихэвчлэн 51–52 дахь долоо хоногт оргилд хүрдэг.

Тандалтын 2025 оны 47 дугаар долоо хоногийн мэдээгээр өмнөх долоо хоногтой харьцуулахад 0–4 насны өвчлөл 0.5–1.5 хувь буурсан бол 5–14 насанд 2.3–2.4 хувь, 65 болон түүнээс дээш насанд 0.1 хувь нэмэгдсэн байна.

Эдгээр үзүүлэлт нь томуугийн халдварын өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харуулж байгаа тул сургуулийн дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг дүгнэжээ.

Иймээс Боловсролын сайдын 11 дүгээр саын 27-нд гаргасан тушаалын дагуу Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр хэвээр хэрэгжих юм.

• 1-5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12 -ныг дуустал танхимаар,

• 6-9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар хичээллэнэ.

Жич: Бага, дунд ангийн хичээл цахим долоо хоногийн хугацаа дуусмагц “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц”- ийн дагуу хичээл сургалтын үйл танхимаар зохион байгуулагдана. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ