Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-12-04
“Монгол ур чадвар-2025” уралдааны гагнуур мэргэжлийн II шатны шалгаруулалт эхэллээ

“Монгол ур чадвар-2025” уралдааны II шатны шалгаруулалт Гагнуурын мэргэжлээр 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Герман Монголын мэргэжлийн боловсролын сургууль дээр эхэллээ.

2025-2026 оны хичээлийн жилд “Гагнуур мэргэжлийн хөтөлбөр" (индекс: 071512)-өөр 42 сургалтын байгууллагад нийт 3416 суралцагч, үүнээс 142 эмэгтэй суралцагч суралцаж байна.

Мөн хосмог сургалтаар 35 суралцагч элссэн байна.

Уралдаанд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 22 суралцагч, төгсөгч ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн суралцагч Г.Хосбаяр, "Металл гагнуур эксперт" ХХК-ийн инженер М.Бавуудорж нар уралдаанд оролцогчдыг төлөөлж тангараг өргөлөө.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэгийн гишүүд, "Лайнюкс" ХХК болон "Металл гагнуур эксперт" ХХК-ийн инженерүүд ажиллаж байна.

Уралдааны II шат 3 өдрийн турш үргэлжилж “Үндэсний ялагч”-ийг тодруулах III шатанд өрсөлдөх оролцогчдыг шалгаруулна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ