Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-11-20
Төрөлжсөн олимпиадын нэгийн даваа зохион байгуулагдаж байна

Төрөлжсөн олимпиадыг Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалаар батлагдсан “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ын дагуу 12 судлагдахуунаар, 1 дүгээр шат буюу сургуулийн түвшинд, 2 дугаар шат буюу аймаг, дүүргийн түвшинд, 3 дугаар шат буюу нийслэл, бүсийн түвшинд, 4 дүгээр шат буюу улсын түвшинд гэсэн шат дараалалтайгаар зохион байгуулна.

Энэ хичээлийн жилийн сургуулийн түвшний олимпиадууд 2025 оны 11 дүгээр сарын 12-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Өнөөдрийн байдлаар:

Математик, Физик, Түүх, Биологи, Газарзүйн /5/ судлагдахууны олимпиадын нэгийн даваа зохион байгуулагдаж дууссан,

Техник технологи, Англи хэл /2/ судлагдахууны олимпиадын зохион байгуулагдах хугацаа нь болоогүй,

Монгол хэл, бичиг-Уран зохиол, Нийгмийн ухаан, Хими, Мэдээлэл зүй, Орос хэл /5/ судлагдахууны олимпиадууд зохион байгуулагдаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ