Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-11-17
Эдүтэн платформд Монголын сурагчдын идэвх 96 хувьтай байна

Туркугийн их сургуулийн эрдэмтэн судлаачдын хөгжүүлсэн Эдүтэн платформыг Монгол Улс ерөнхий боловсролын сургуулиудад ашиглаад туршилтын хугацаатайгаа нийлээд 4 дэх хичээлийн жилийн нүүрийг үзэж байна.

Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дэд бүтэц, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлууд үе шаттай хийгдэж, сургууль бүр цахим ангийг байгуулан Эдүтэн, Пийрсон, Мозайк, Лернетик, Гүүгл зэрэг сургалтын зориулалттай цогц системүүдийг ашиглаж, үүнд шаардагдах мэдээллийн технологийн зардлыг хувьсах зардлын бүрэлдэхүүн болгон сургуулийн төсөвт тусгадаг болсон юм.

Монгол Улсад Эдүтэн платформыг 3, 4 дүгээр ангид нэвтрүүлсэн эхний жил Боловсролын үнэлгээний төв үнэлгээ хийж үзэхэд 12-15 хувийн ахицтай байгаа тухай албан ёсны тайланг танилцуулж байсан.

Эдүтэн платформыг сургалтад ашигласан эдгээр жилүүдэд Монголын сурагчдын идэвх 96 хувьтай байгаа дэлхий нийтийн анхаарлын төвд орж GPE, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг боловсролын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын байгууллагууд хамтран ажиллаж эхэлжээ.

Тиймээс 7-9 дүгээр ангид үнэ төлбөргүйгээр ашиглах эрхийг Эдүтэнээс манайд олгосон байна.

Эдүтэн платформыг хөгжүүлэгч Туркугийн их сургуулийн эрдэмтдийн урилгаар Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Финланд улсад ажлын айлчлал хийж, туршлага, судалж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ