640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 640 сурагчийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авлаа.
Тус барилгын зураг төслийг “Барилга байгууламж” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Ганзосон констракшн” ХХК болон “Эм Ди констракшн” ХХК гүйцэтгэсэн байна.
Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор нийслэлийн ачаалал ихтэй бүсэд байрлах ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцөл боломж бүрдэж байна.
Бусад мэдээ
“Монгол инженер 2026” нэгдсэн арга хэмжээ болно
Мэдээ
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо
Мэдээ
640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Мэдээ
Түүхийн багш нарт "Чингис хаан" Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.