Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-10-22
“Дэлхийн монгол иргэн-гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” өдөрлөг боллоо

“Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад зориулсан “Дэлхийн монгол иргэн-гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсрол, соёлын нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн онцлог нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан “UN 80” уриан дор, Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Илгээлт 2100” тэтгэлгийн эзэд, гадаадад тэтгэлэгтэй суралцаад эх орондоо эргэн ирж хөгжлийн түүчээ болсон залуус оролцсоны зэрэгцээ ХБНГУ, Франц Улс, Итали, АНУ, Канад, Австрали, Япон, БНСУ, Тайвань, Их Британи зэрэг 10 гаруй орны нэр хүнд бүхий олон улсын боловсролын байгууллагууд болон туршлагатай зөвлөх, менторууд хүрэлцэн ирж, 3000 орчим багш, сурагчдад гадаад улсын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжийн талаар илтгэл тавьж, зөвлөгөө мэдээлэл өглөө.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Багш
[674]
Монгол улс багш, эмч нараа бэлтгэж чадахгүй байгаа юм уу.
Шинэ мэдээ