
Улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа баруун бүсэд 2025 оны аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд шугам дагадаг робот, тулаант робот төрлөөр Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн багш, суралцагч нийт 91 оролцогчтойгоор зохион байгуулагдлаа.
Тэмцээний өдрүүдэд:
Багш нарт зориулсан сургалтад – 33
Суралцагчдад зориулсан сургалтад – 58
Тэмцээний 2 төрөлд – 69 суралцагч оролцож аваргуудаа шалгаруулсан байна.
Микро-Лион Роботын тэмцээн нь суралцагч, оюутнуудад роботын инженерчлэл, программчлалын мэдлэгээ сорих, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх боломж олгодог улсын хэмжээний тэмцээн юм.
Багууд өөрсдийн зохион бүтээсэн роботын удирдлага, хурд, нарийвчлал, ухаалаг шийдлээр өрсөлдөн, шилдэг оролцогчид олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болно.
Мөн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын багш нарт кодчилол, робот техникийн боловсрол олгох сургалтыг ажлын байранд нь доктор(Ph.D), дэд профессор Ц.Хүрэлбаатар удирдан зохион байгууллаа.
