Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-10-17
Монгол багш “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал” хүртлээ

Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутамд Зүүн Өмнөд Азийн болон Тимор-Лестийн шилдэг багш нарт олгодог “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ын хүрээг энэ жилээс өргөжүүлж, Бангладеш, Бутан, Монгол Улсыг хамруулж нийт 14 улсын багш нарт олгохоор шийдвэрлэсэн юм.

Ийнхүү 2025 онд тус нэр хүндтэй шагналыг Монгол Улсаас “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер, багш А.Уянга хүртлээ.

Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэхэд нь тэгш боломж олгох чиглэлээр тууштай ажиллаж, мэргэжлийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм. Багш А.Уянга өөрийн санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг үнэ төлбөргүй сургаж, нийгэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлж ирсэн билээ.

Түүний энэхүү хичээл зүтгэлийг үнэлж, “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналын сан”-гаас 10,000 ам.долларын шагнал гардуулсан байна.

Тус шагнал нь боловсролын салбарын шилдэг багш нарыг алдаршуулж, тэдний мэргэжлийн хөгжил болон олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ