
Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны А/56 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг Хөвсгөл аймагт зохион байгууллаа.
Тус ажлын хэсэг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3 дахь заалт, мөн хуулийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу суралцагчдад төлбөртэй ашиглуулж буй сурах бичгийн явц, бүртгэл, түрээсийн төлбөрийг “Сурах бичгийн түрээсийн тогтолцоо”-ны төв Төрийн сангийн эргэлтийн дансанд бүрэн төвлөрүүлсэн эсэхийг шалгах, ашиглагдах боломжгүй ашиглалтын хугацаа дууссан сурах бичгийг акталсан эсэхэд хяналт тавин дүгнэлт гаргаж, мэргэжил, арга зүйн зохицуулалтыг хийн ажиллаж байна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил, арга зүйн зохицуулалтаар хангах үйл ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарыг дуустал зохион байгуулах юм.