Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-09-25
Тамхины хяналтын бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, бодлогын зөвлөмжүүд, эрх зүйн орчныг шинэчлэх боломжуудын талаар төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран зохион байгуулж байна.

Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд 500 метрийн дотор тамхи худалдаалахыг хориглохоор заасан.

Мөн Боловсролын сайдын 2024 оны А/140 дүгээр тушаалаар Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглосон.

Ерөнхий боловсролын сургуульд Эрүүл мэндийн хичээлийн "Хорт зуршил" агуулгын хүрээнд тамхины хорт зуршлын талаар 6-12 анги тус бүр 2 цаг судалдаг. Өөрөөр хэлбэл, Хорт зуршил агуулгын хүрээнд бие бялдар, гоо сайхан, эрүүл мэнд: амьсгалын зам, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, зүрх, тархи, мэдрэхүйн эрхтний үйл ажиллагаанд нөлөөлөх сөрөг нөлөөлөл болон хэрхэн эелдгээр татгалзах, ойр дотныхондоо эерэгээр нөлөөлөх, гэр бүлийн эдийн засагт нөлөөлөх, түүний тооцоолол, мансууруулах бодисын сөрөг үр дагавар, хорт зуршилтай холбоотой хууль, эрх зүйн баримт түүнд дүн шинжилгээ хийх зэрэг суралцахуйн зорилтод орсон байна.

Гэсэн хэдий ч өсвөр үе, хүүхэд залуусын дунд тамхины хэрэглээ буурахгүй байгаад салбар бүр анхаарал хандуулж хамтран ажиллах ёстойг энэхүү хэлэлцүүлгээр онцолж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ